주메뉴로 가기 본문으로 가기 하단으로 가기
Previous

Өрхийн тасаг

Next
가정의학과메인배너 사진

Өрхийн тасаг нь өвчтөн болон тэдний ар гэрийнхнийг эмнэлгийн хяналтанд авч өвчнийг оношилж, эмчлээд зогсохгүй эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар заавар зөвлөгөө өгдөг.

Өрхийн эмнэлэг нь төрөл бүрийн эмгэг шинж тэмдэг илэрч байгаа өвчтний шалтгааныг нарийн системтэй судалсны үндсэн дээр хамгийн үр дүнтэй эмчилгээг хийж байна. Өвчтөн болон тэдний ар гэрийнхний эрүүл мэндийн асуудалд байнгын хараа ханялт тавьж, зохих эмнэлгийн тусламж үзүүлээд зогсохгүй хүн тус бүрийг шаардлагатай шинжилгээнд тогтмол хамруулан эдийн засгийн хэмнэлттэй бөгөөд үр дүнтэй эмчилгээнүүдийг хийж өгдөг.

Манай эмнэлэгт орчин үеийн хүмүүсийн хамгийн их өвчилдөг архаг өвчин, хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн салбарт өндөр мэдлэгтэй эмч нар ажиллаж байна. Мөн хоол тэжээл, дасгал хөдөлгөөн, архи тамхинаас гарах, цэвэршилт, таргалалт зэрэг эмгэг өөрчлөлтийг эмчилж байна.
Өрхийн эмч гэдэг нь өвчтөн болон тэдний гэр бүлийн гишүүдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавьж, байнгын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэн, өрхийн гишүүдийн эрүүл мэндэд насан туршид нь эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг эмч юм.