주메뉴로 가기 본문으로 가기 하단으로 가기
Previous

Эрүүл мэндийн шинжилгээний цаг авах

Эрүүл мэндийн шинжилгээ

Шинжилгээнд хамрагдахын өмнө бэлдэх зүйлс

Сайн байна уу? Жүн-Ан их сургуулийн эмнэлгийн Олон улсын эмчилгээний төвөөс мэндчилж байна.
Шинжилгээнд хамрагдахад анхаарах зүйлсийг дараах байдлаар танилцуулж байна.

  • Ходоодны дуран шинжилгээ(бүдүүн гэдэсний дуран шинжилгээ)

    Ходоодны дуран шинжилгээ(бүдүүн гэдэсний дуран шинжилгээ)-ний явцад шаардлага гарвал эдийн дээж авч шинжилгээ хийнэ. Аспирин, plavix зэрэг цус алдалтанд хүргэдэг эм дотуур хэрэглэж байгаа хүмүүс шинжилгээнд хамрагдахаасаа долоо хоногийн өмнө тус эмний дотуур хэрэглээг зогсооно.

  • Шинжилгээнд орохын тулд шөнийн арван хоёр цагаас хойш хоол хорино.

    Шинжилгээнд орохын өмнө шөнийн 12 цагаас хойш хоол хорих бөгөөд ус ч ууж болохгүй.

  • Дараахь эмнүүдийг дотуур хэрэглэж болно.

    IӨндөр даралтны эм дотуур хэрэглэж байгаа хүмүүс шинжилгээнд орох өдрийн өглөө эрт бага зэргийн усаар даруулан даралтны эмээ ууна. (Даралт өндөр гарвал дуран шинжилгээ хийх аргагүй тохиолдол үүсч болно)

  • Чихрийн шижингийн эм дотуур хэрэглэдэг бол

    Чихрийн шижингийн эм дотуур хэрэглэдэг бол эмнэлэг дээр ирэхдээ эмээ уулгүй, биедээ авч ирнэ. (Шинжилгээний дараа шууд ууна)

  • Эмэгтэйчүүдийн шээсний шинжилгээ

    01 Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүд сарын тэмдэг ирснээсээ 5 хоногийн дараа шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна.

    02Сарын тэмдэг ирж байгаа бол ирж дууссаны дараа дахин эмнэлэг дээр ирж шээс, умайн шинжилгээнд хамрагдана.

    03 Жирэмслэсэн байж болзошгүй тохиолдолд шинжилгээнд хамрагдахын өмнө нэмэлт төлбөртэй жирэмсний тест(шээсний шинжилгээ)-нд хамрагдна.

    04Жирэмсэн бол цацраг туяаны бүх шинжилгээ хасагдана.

  • Бүдүүн гэдэсний дуран шинжилгээ хийлгэхэд анхаарах зүйлс(хоолны дэглэм)

    01 Гэдсэн дотор үлдэц ихтэй хоол идэхээс зайлсхийнэ.

    02 Шинжилгээ хийлгэхээс 7 хоногийн өмнөөс мах, ногоо идэхийг хориглоно.

    03 Нэг долоо хоног үртэй жимс, ногоо идэхийг хориглоно.

    04 Бүдүүн гэдэс цэвэрлэх эмийг сайн угаагүй бол гэдэс сайн цэвэрлэгдэхгүй тул зөв шинжилгээний хариу гаргах боломжгүй.

  • CT шинжилгээнд орохын өмнө бэлдэх зүйлс(тодруулагч бодис хэрэглэх тохиолдолд)

    01 Тодруулагч бодисны харшилтай бол шинжилгээ хийлгэх боломжгүй.

    02 Харшилтай эсэхийг тодорхойлно.